Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар агсны том охин СУИС-ийн багш, жүжигчин С.Болормааг зүс мэдэхгүй хүн ховор. “Орхидос” уран сайхны киноны зохиолыг бичиж үзэгчдэдээ толилуулж явсан түүний дүү МУГЖ С.Болд-Эрдэнэ гэдгийг тайз, дэлгэцийн уран бүтээл сонирхогч, үзэгчид мэднэ.
Содура” киноны удганы дүрээр олны өмнө дахин гарч ирсэн жүжигчин С.Болормаа кинондоо тоглохын тулд дүрийн судалгааг хийхдээ бараг л бөө судлаач болох дөхсөнөө ярьдаг.
Түүний хувьд Ардын жүжигчин Ц.Гантөмөр агсны гарын шавь нарынх нь нэг гэдгээрээ онцгой.



