Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин И.Одончимэг удахгүй 55 нас хүрнэ. Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн, муугүй боловсролтой эмэгтэй.
Дэлгэцийн урлагт хөл тавьсан түүний анхны гол дүр нь 1989 онд дэлгэцнээ гарсан “Сэрүүн дуганы мөхөл” кино юм. Уг киноны түүний дипломны ажил байсан гэдэгг. Түүнээс хойш “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн.
Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон “Ромео Жульетта” жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй билээ. Монголын тайзнаа Жульеттагийн дүрийг МУГЖ И.Одончимэг зургаан жилийн турш бүтээж, танхил дурлалт бүсгүйг өөрийнхөөрөө гаргаж байсан юм. Уг дүрээрээ өнөөдрийг хүртэл үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн түүнийг манай папараци дуран хэрхэн буулгасныг сонирхуулж байна.