Зохиогч: Эрхэм админ

Төв талбайд ​31 дэх удаагийн Номын баяр УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар нээлтээ хийсэн. Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна. 20 гаруй жил эх түүх, их хаадын сэдвээр дагнан ажилласан “Төрт ёс, хаадын сан”-гийн тэргүүн, зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлс номын баярын үеэр манай сайтын дуранд өртжээ.Тэрээр нэгэн хэвлэлд “Улсаа хөгжүүлье гэвэл авилгачид, төрөөс юм хусагчдыг байх ёстой газарт нь аваачих хамгийн эхний алхам. Чадвартай, сэтгэлтэй хүнийг нам, улс төрчдийн дотроос биш, үндэсний хэмжээний шилдэг сэхээтнүүдийн дундаас шигшиж удирдах, бодлого боловсруулах түвшинд ажиллуулах дараачийн…

Read More

Төв талбайд ​31 дэх удаагийн Номын баяр УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар нээлтээ хийсэн. Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна. Номын хоймор асарт Төрийн соёрхолт зохиолч яруу найрагч Ц.Бавуудорж тэргүүтэй бичгийн мэргидүүд суужээ. Тэрээр номын баярт гурав дахь удаагаа оролцож буй нь манай сайтын дуранд буужээ. Сонирхуулхад тэрээр 1990 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Бүгээн анир”, “Гүмүда” нэрт шүлгийн ном гарган яруу найргийн ертөнцөд орж эхэлжээ.

Read More

Сошиал сүлжээний хэрэглэгч Б.Сүнээ гэх бүсгүй Засгийн газрын шийдвэрийг түрүүлж нийтэд хүргэдэг гэдгээрээ алдартай нэгэн. Мөн “Sunee’s Ballet studio”-гийн үүсгэн байгуулагч юм. Тэгвэл тэрээр ТV5 телевизийн мэдээний анкор буюу хөтлөгч болжээ. Энэ талаараа тэрбээр ийнхүү сэтгэгдэлээ хуваалцсан байна. “Анхны эфиртээ өнөөдөр гарлаа. Яахав. Алдаа оноо их байна. Хичээж явахад яван сайжрах байх. Хэрэгтэй мэдээ мэдээлэл олж сурвалжилж байнаа. Санал шүүмжээ харамгүй илгээгээрэй харин доромж биш шүү. Гэхдээ турах ёстой юм байна тэ. Хамгийн гоё нь дуртаа ажлаа хийнэ гэдэг аз бас жаргал… Итгэл хүлээлгэсэн ТВ-5 хамт олондоо талархлаа. Илүү их хичээнээ” гэв.

Read More

Азийн топ Модель О.Билгүүн өдгөө Алунгоо буюу Нуна хэмээх бүсгүйг онцолж олны өмнө цугтаа явах болсон. Үерхээд гурван жилийн нүүр үзэж буй тэд шинэ хүнээ өлгийдөж авах гээд завгүй яваа гэнэ шүү . Өөрсдийн инстграм хуудаснаа түүний найз бүсгүй Алунгоо хөл хүнд зургаа онцолсон нь олны анхаарлыг татаад байна. Чадварлаг загвар өмсөгч, бизнесмен гэгддэг О.Билгүүний хувьд охиноо ганцаараа өсгөдөг ганц бие аав. Өөрийнхээ бизнесийг эхлүүлээд тун завгүй яваа тэрээр бүл нэмэх гээд бөөн баяр яваа сурагтай. О.Билгүүн, Алунгоо хоёртоо сайхан бүхнийг хүсэе.

Read More

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” Сүхбаатарын талбайд өчигдөр нээлтээ хийж, хоёрдахь өдрөө үргэлжилж байнa. Энэ удаагийн баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулж буй бөгөөд ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж байна. Номын баярт 400 гаруй байгууллага, хувь хүн хандсан ч зай талбайгаас шалтгаалж 200 гаруй хувь хүн, албан байгууллага оролцож байна. Гурван өдөр үргэлжлэх тус номын баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон…

Read More

Ковид-19 вирустай дэлхий дахин эвлэрч эхэлж байна. Гэвч дахин шинэ вирус дэлхий нийтийг цочроолоо. Сармагчны цэцэг гэх халдварт өвчин 11 оронд тархсанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шуурхай хурал зарлалаа. Халдварын тохиолдол сүүлд Герман, Бельги, Франц, Австрали зэрэг 11 улсад бүртгэгджээ. Уг өвчин нь Сovid-19 цар тахал шиг амархан халдварлаж байгаа нь анхаарал татаж байна. Их Британид халдвар бүртгэгдсэнээс хойш богино хугацаанд тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж, өвчтөний тоо 11 болжээ.

Read More

Жүжигчин Т.Бадамжав хамгийн сүүлд “Ододтой бүжиглэе” телевизийн цэнгээт шоу нэвтрүүлэгт оролцож, жүжигчний авъяас чадвараасаа гадна бүжгийн урлагт ч авъяастай нэгэн гэдгээ батлан харуулж, үзэгч олны хайр хүндлэлийг хүртсэн билээ. “Түцний охид”, “Гайхамшигт ертөнц”, “Галзуу дурла”, “Улаанбаатар би чамд хайртай” зэрэг уран бүтээлүүдээр олонд танигдсан. Түүний ар талыг бат даадаг хүн бол түүний хань Э.Хосбаяр.Ажиллаж, амьдарч байсан Солонгос улсдаа аяллаар очжээ. Түүнийг эргэж ирэхэд нь түүний амин хайртай хүү Нэгүүн цэцэг барьж угтжээ. Амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсье.

Read More

Мөрөөдлийн театрын эзэн, эзэгтэй нар болох жүжигчин Г.Эрхэмбаяр, Намуун нар шинэ хүнээ өлгийдөөд жилийн нүүр үзэж буй. Одоогийн амьдралдаа урьд өмнөхөөсөө илүү жаргалтай байгаа хэмээн ярьдаг тэдний том охин Дунд сургуулиа төгслөө. Сайн хойд эх гэгддэг Э.Намуун цахим хуудаснаа “Том охин минь дунд сургуулиа төгслөө.Амьдралд тавтай морил ухаалаг, зөөлөн гүнж минь сараанаа” гэжээ. Гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.

Read More

Хошин урлагийн отгон хамтлаг “Эмоци” хамтлагийн жүжигчин С.Тэмүүжингийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. С.Тэмүүжин нь “Сарны нулимс”, “Ийм нэгэн дурлал”, “9009”, “Гурван найз” зэрэг олон уран бүтээлээрээ үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа авьяаслаг залуу уран бүтээлч билээ. Тэрээр цахим хуудаснаа “Ээжээ намайг энэ хорвоод төрүүлсэнд баярлалаа.Хүү нь улам хичээнээ” хэмээсэн байна. Авьяаслаг хөдөлмөрч жүжигчиндээ Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

Read More

Эх орны тусгаар тогтнол, халдашгүй байдлын баталгаа болсон дархан хилээ хамгаалан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, амь биеэ үл хайрлан үүрэг гүйцэтгэх цэрэг эрс, хилчдийн амьдралыг элдэв уран сайхны хэтрүүлэггүй, бодитоор нь харуулах зорилго бүхий “Атга чулуу, сөөм газар” төсөл амжилттай хэрэгжиж байна. Тус төслийг “Check медиа” агентлаг, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн жил эх орны баруун хилийн хязгаар Баян-Өлгий, зүүн хязгаар Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ангиас найман цуврал дугаарыг бэлтгэн ТВ5, ТВ8 телевиз, VOO видео сан, www.check.mn сайтаар дамжуулан, үзэгчдэд хүргэсэн. Цахим мэдээллийн сайтын анхдагч реалити бүтээл Энэ жил хойд хязгаар Хөвсгөл, урд хязгаар Өмнөговь аймгийн…

Read More