Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзултай ярилцлаа. -Сүүлийн үед хийж байгаа ажлаасаа танилцуулахгүй юу? -Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах ажлынхаа хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Тавантолгой түлш компанийн түлш үйлдвэрлэж байгаа технологийг сайжруулахаар 14 зүйл бүхий албан шаардлагыг хүргүүлээд байна. Бид шаардлага хүргүүлээд орхих биш Хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс гаргасан зөвлөмжийн хүрээнд шахмал түлшний технологи дээр бага зэрэг нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг тусгасан. Үүний үр дүнд Тавантолгой түлш компаний үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу сайжруулсан шахмал түлш нь технологийн шаардлагыг хангасан байх болно. Тухайлбал, уугихгүй байж өвлийн улиралд ямар нэгэн…
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Тавантолгой түлш ХХК дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд манай компани “Нэг ажилтан-Нэг мод” аяныг хэрэгжүүлж Баруун бүсийн үйлдвэрийн орчинд таван төрлийн 1000 ширхэг модыг тариална. Мөн үйлдвэрийн орчныг зүлэгжүүлэх ажлыг энэ аяны хүрээнд хийнэ гэдгийг компанийн удирдлагууд хэлэв. Мод тарих аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд үйлдвэрийн орчинд мод тариалах бол хоёрдахь шатыг “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хоёр сая ширхэг мод тарих юм.
“Цаг өгье” төслийн хүрээнд тохижуулсан Мэдээллийн төв, хувцас угаалга, халуун усны газрын нээлт болно. Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид жил бүр нийгэм рүү хандсан төслүүд хэрэгжүүлдэг бөгөөд 2021-2022 оны оролцогчид 4 багт хуваагдан, төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Цаг өгье” төсөл юм. “Цаг өгье” төсөл нь Сонгинохайрхан дүүргийн Орбит орчимд амьдардаг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг цагийг багасгах, тэднийг чадавхжуулах, нийгмийн харилцаанд оролцох идэвхтэй оролцоог дэмжих зорилготой. “Цаг өгье” төслийн хүрээнд хийж буй Мэдээллийн төв, хувцас угаалга, халуун усны газрын нээлт 2022 оны 5 дугаар сарын 21-ний Бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо,…
Тоолбол нас ойролцоо, төөлбөл бие чацуу загвар өмсөгч топ модель О.Уянга, “Киви” хамтлагийн дуучин Э.Намуун нар загварын салбарт хамтрах болжээ. Тэд монголын хамгийн үнэтэй, чанартай, брэнд дэлгүүр гэгддэг Central tower их дэлгүүрийн рекламд хамтдаа тоглож, хүчирхэг бүсгүйчүүдийн дүрийг бүтээсэн байна. Өдгөө хэн хэн нь тус бүр хоёр хүүхдийн ээж болсон хэдий ч, гоолиг бие, гоо төрх, ялдам аалиа гээгээгүй явааг энэхүү гэрэл зургуудаас харж болох нээ.
Эмоци продакшны нялх ногоонуудын нэг болох Немо буюу Б.Номин өсч яваа ирээдүйтэй жүжигчдын нэг. Тэрээр хошин урлагийн тайзнаа туслах дүрээс эхлэн уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан тэрбээр өдгөө хэд хэдэн киноны дүртэй, олонд танигдсан нэгэн болжээ. Өндөр гоолиг бие, өхөөрдөм энхрий ялдам төрхтэй түүний гэрэл зургийг манай сайтын папараци дурандаа хэрхэн буулгасныг сонирхуулж байна. Жүжигчин Б.Номингын хувьд удахгүй болох Эх үрсийн баяраар уран бүтээлч найзуудтайгаа хамтран “Троллууд” нэртэй хүүхдийн жүжгийг тайзнаа тоглохоор бэлтгэлээ базаагаад байгаа гэнэ. Хамтлагийнхнаасаа хамгийн залуухан гэгддэж явсан Б.Номин хэдийнээ хоёр хүүхдийн ээж болсон нэгэн билээ.
Гялалзсан эрч хүчтэй, нөр их авьяастай, монголын театр кино урлагт тодорсон нэгэн өвөрмөц фигур бол жүжигчин Т.Бархүү. Үүнийгээ ч тоглосон дүр бүхнээрээ баталж, “Яг түүн шиг” шоуны оролцогчоор тодорч шилдэгийн шилдэгээр тодорч явсан. Харин өдгөө тэрбээр оролцож явсан шоуныхаа шүүгчийн хүндэт суудалд тухлах болсныг уншигч та харсан биз ээ. Өдгөө 40 насны босго алхсан жүжигчин залуугийн хувьд биеийн галбираа алдаагүй яваа цөөн уран бүтээлчдийн нэг. Энэ тухайгаа тэрбээр “Ер нь өглөөний цайгаа сайн ууж, өдрийн хоолоо сайн идээд, орой багахан идвэл жингээ бариад байх шинжтэй байдаг юм шиг санагддаг” хэмээн онцолж байсныг уншигч танаа уламжилж байна.
Монголын урлагийн гэр бүлээс төрсөн “элит” тодотголтой хүүхдүүдийн нэг бол Сүүний буюу Сүндари. Тэрбээр “Х-Түц” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү нарын охин юм. Аав ээжтэйгээ хамт гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлэх хэд хэдэн кинонд тоглосон Сүүний охин бусад хүүхдүүдээс онцгой авьяастай гэдгээ үргэлж баталдаг. Түүнийг NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт аавтайгаа хамт оролцох үеэр хөтлөгч “Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ” гэж асуухад Б.Сүндари “Би жүжигчин”болно гэж хариулсан байдаг. Өдгөө 11 настай Сүүний охиныг манай сайтын папараци дурандаа буулгажээ.
“Бид 3-ын болзоо” УСК-нд хамтран тоглосноосоо хойш нэр холбогдож хайрын романс үүсгээд байгаа жүжигчид бол Драмын театрын залуу жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар билээ. Монголын олны танил сайхан хосуудын нэг гэгддэг жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нарын харилцаа олны анхаарлын төвд байсан үеүүд зөндөө. Анх нийлсэн цагаасаа л эхлэн сенсааци дэгдээж харилцаагаа нууцалж байсан тэд үлгэр жишээ хосууд байсан. Бие биедээ хайрын үгс харамгүй илгээж цахим орчныг дүүргэдэг байсан тэд хоёр жилийн өмнө салсан ч, салалтаа саяхан зарласан. Жүжигчин Тодоо сүүлийн үед фитнессээр эрчимтэй хичээллэж бие бялдартаа ихээхэн анхаарч өөрчлөгдөөд байсан нь олон бүсгүйчүүдийн анхаарлыг татах болсон. Өдрөөс өдөрт өнгө засч буй Э.Тодгэрэл…
Фантастик продакшны жүжигчин, хөтлөгч Ж.Алтаншагайг танихгүй хүн ховор. Хэнтий нутгаас гаралтай жүжигчин залуугийн хувьд урлагийн бусад уран бүтээлчдээсээ хариуцлагатай, цаг барьдаг, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг гэдгээрээ онцгойрдог. Өдгөө дөрвөн охины аав болсон тэрбээр энэ тухайгаа “Хариуцлагатай байх, цаг барих, үнэн ярих, аливаа ажлаа сайн хийх нь хүнд байх хамгийн том чанар” хэмээн өөрийнхөө баримталдаг зарчмын талаар нэгэн шоунд оролцох үедээ хэлж байсан. Сүүлийн үед түүний хөтлөлтгүй хурим, ойн арга хэмжээ, элдэв найр наадам үгүй болсныг уншигч та надаар хэлүүлтгүй мэдэж буй байх. Тэгэхээр хэр сайн хөтлөгч вэ гэдгийг тунгааж болох нь ээ. Өдгөө 36 настай түүнийг манай сайт хэрхэн папарацийн…
Монгол залуусыг гадаадад хараар ажиллаж зовж, зүдэрч байгаа талаар ярьж, бичихээс биш эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж суу алдар хүртэж, олон түмний бахархал болохоор ажиллаж, амьдардаг залуусын тухай бид төдийлөн мэддэггүй. Монголчуудын бахархал, омогшлийг төрүүлэхүйц авъяаслаг залууг Баттогтохын Баттулга гэдэг. 38 настай тэрээр 1000 гаруй ажилчин, 250 орчим жүжигчинтэй АНУ-ын “Gold show end Mr. Power” циркийн жүжигчин. Тэрээр хүч тамирын үзүүлбэрээрээ олон орны үзэгчдээс алга ташилт хэмээх “авлигагүй үнэлгээ”-г авч олон хүнийг алмайруулсаар яваа нэгэн. Тэгвэл тэрээр “Авьяслаг Англичууд” шоунд оролцож үзэгч шүүгчдийн нүдийг орой дээр нь гаргасан байна. Таван метр урт, 34 килограмм гуалингаар галтай үзүүлбэр үзүүлж, хүмүүсийн сэтгэл,…
