Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хоёр яллагдагч, таван гэрчтэй уулзахыг хориглолоо
Папарацци

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хоёр яллагдагч, таван гэрчтэй уулзахыг хориглолоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/31/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар тооцсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар НПГ-ын хяналтын прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан”, 22.10-2-т заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, түүнтэй хамт хэрэгт холбогдсон буюу хахууль өгсөн, дамжуулсан хоёр яллагдагч, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн таван гэрчтэй уулзахыг хязгаарласан байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжийн удирдлагаас хахууль авч, орон сууц болгоод түүнийхээ мөнгийг угаасан үйлдэлд буруутгагдаж буй бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэнтэй уулзахгүй, “Би хахууль аваагүй” гэсэн мэдүүлэг бичиж өгсөн аж.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллагдагчаар татсан бөгөөд шүүх мөн л хилээр гарахыг нь хязгаарлах захирамж гаргасан юм. Түүнийг бусадтай уулзахыг хязгаарласан хэмээн мэдээлж, зарим хэвлэлд Г.Амартүвшин, Г.Дамдинням нартай уулзахыг хязгаарласан гэсэн мэдээлэл цацаж буй нь ташаа гэдгийг прокурорын болон мөрдөн шалгах байгууллагынхан өгүүллээ. Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний мэдээлэл хоорондоо холилдон Х.Ганхуягийг бусадтай уулзахыг хязгаарласан гэж мэдээлсэн нь буруу гэдгийг ч шүүхийн эх сурвалжууд тодотгосон юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг мөн хилээр гарахыг хязгаарлах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд өчигдрөөс энэ дагуу шийдвэрлэв. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл өгөхдөө бусдад давуу байдал олгосон хэргийг бүлэглэж үйлдсэн хэмээн яллагдагчаар тооцоод байна. Түүнийг БНСУ руу эмчилгээнд явсан учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт өмгөөлөгч нь гаргасан байдаг.

Харин Г.Амартүвшин цахим мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид “Би хилээр гарч яваагүй” хэмээсэн нь түүний өмгөөлөгч худлаа хэлж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан уу, эсвэл үнэхээр хил давж явчихаад амралтын өдрүүдэд ирсэн үү гэх эргэлзээг олон нийтэд төрүүллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.