“Гэрлэн дохио”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс”, “247 градус”, “Буруу өрөг”, “37-р точка” зэрэг тайз, дэлгэцийн олон арван бүтээлд эерэг, эсрэг дүр бүтээж, дүр бүхнээ үзэгчдийн сэтгэлд хоногштол амилуулдаг чадварлаг жүжигчин бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг.
Нэгэн хэсэг Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлын алтан тайзыг залуу нас, гоо үзэсгэлэнгээрээ чимж, уран чадвараараа үеийнхнээ хошуучлан, гялалзаж явсан тэрбээр өдгөө чөлөөт уран бүтээлч болсон.
Олон хүүхэдтэй айлын охин тэрбээр зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь ажээ. Өөрийнхөө нэрний утга учрын талаар тэрбээр “Ээждээ алдарт эхийн хоёрдугаар одон авчирсан учраас намайг Одончимэг гэж нэрлэсэн.
Ном уншаад гэртээ л сууж байдаг, найз нөхөд цөөнтэй, даруухан охин байлаа. Хоёр эгчийнхээ хувцаснуудыг дамжуулж өмсөнө. Харин 36 размерийн гутал өмсдөг учраас шинэ гутал авах эрхтэй. Мөн гэрийнхээ ажлыг бид хуваарилаж хийдэг байлаа” хэмээн хуучилж байсан түүхтэй.


