“Хархны өгөөш”, “Ану хатан”, “Аравт”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Луйвар”, “Тэгри чину” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээгээд байгаа чадварлаг жүжигчин бол СТА С.Ариунбямба билээ.
Түүний бүтээсэн дэлгэцийн дүрүүд ихэвчлэн эсрэг талынх байдаг. Тэгвэл тайзны бүтээлүүдэд эерэг дүр бүтээсэн нь мөн цөөнгүй гэнэ лээ. Өөрийн дүрүүдээ ялгах дургүй гэдгээ илэрхийлдэг тэрбээр “Сайн ажилласан ч бай, муу ажилласан ч бай миний л ажил. Би бүх дүрдээ хайртай” хэмээн онцолсон удаатай.
Түүний хувьд гэр бүл зохиогоод 20 гаруй жилийн үдсэн бөгөөд эхнэр нь ч жүжигчин мэргэжилтэй эмэгтэй байдаг аж. Жүжигчин С.Ариунбямбыг уран бүтээл хийхэд, уран бүтээлийн ард бат зогсдог эхнэртээ жүжигчин залуу хайртай гэдгээ байнга илэрхийлдэг аж.
Түүний хувьд “Тэгри чину” цуврал бүтээлд Хадаан овгийн тэргүүн, хаан болох хүсэлтэй Хадун гэх эсрэг дүрийг бүтээжээ.



