Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Цэцэрлэгийн хүүхдүүдэд төсвөөс олгодог хувьсах зардлыг албан тушаалтнууд завшиж байсан гэв үү
Папарацци

Цэцэрлэгийн хүүхдүүдэд төсвөөс олгодог хувьсах зардлыг албан тушаалтнууд завшиж байсан гэв үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/31/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газраас бага насны хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах үүднээс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 420 орчим цэцэрлэгт сар тутам хувьсах зардал олгодог байна.

Ингэхдээ тухайн цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн тооноос хамаарч төсвөөс мөнгө өгдөг. Гэтэл энэ мөнгө хүүхдэд биш, хувийн цэцэрлэг нэртэй ямар ч хүүхэдгүй, албан тушаалтнуудын танил талын байгуулсан хэдхэн аж ахуйн нэгжийнхний халаасанд орж байсныг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ.

Нийслэлийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтнууд хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний санхүүжилт авч завшсан асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу 2022 оны тавдугаар сарын 27-нд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн цэцэрлэг, тус дүүргийн Төрийн сан, Боловсролын хэлтэст цагдаагийнхан нэгжлэг хийсэн гэнэ.

Улмаар “Монголын хүүхэд, хөгжлийн ордон” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Хишигбаяр, улсын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Уртнасан нар төрөөс олгож байгаа хувьсах зардал, санхүүжилтийг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Н.Батцэцэгтэй бүлэглэн хуурамч баримт ашиглан завшсан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн аж. Тэднийг төсвөөс олгодог хувьсах зардлын 200 гаруй сая гаруй төгрөгийг завшсан гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн хэмээн Баянгол дүүргийн албаны эх сурвалжууд ч баталсан юм. Түүгээр ч зогсохгүй саатуулсан байж болзошгүй гэдгийг ч хэлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан. Гэтэл хувийн цэцэрлэгүүд хүүхдүүдийн эцэг, эхээс төлбөр авахын зэрэгцээ хуурамч баримт бичиг бүрдүүлэн төсвийн санхүүжилтээс давхар мөнгө авч буй нь багачуудыг ашиг олох хэрэгсэл болгож байгаа нь илэрхий болов.

Зарим нь хэд хэдэн цэцэрлэг ажиллуулж ашиг олохын зэрэгцээ алтны орд газартай нөлөө бүхий эрхмүүд байгаа тухай мэдээлэл ч бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.