Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарыг АТГ-т шалгуулахаар боллоо
Папарацци

МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарыг АТГ-т шалгуулахаар боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/31/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын төв байгууллага нь Азийн анхны залуучуудын байгууллага болж тэртээх 1921 онд анхлан байгуулагдаж, Монгол Улсын өнгөрсөн зууны хөгжлийн түүхийг бүтээлцэж, алдар гавьяаны 10 одонгоор шагнагдаж, дэлхийн шилдэг залуучуудын байгууллага болж, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын Залуучуудын холбоо хэмээх нэртэйгээр 101 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулан ажилласаар ирсэн.

2017 оноос 2022 оны 02 дугаар сарын хооронд тус холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нар болон тэдгээрийн шууд удирдлагад нь ажиллаж байсан зарим Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Удирдах хорооны гишүүд бүхий этгээдүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж,  олон нийтийн итгэл, дэмжлэгийг алдаж, байгууллагын өмч хөрөнгийг үрэн таран хийж, санхүүгийн ноцтой зөрчлүүдийг гаргаж, дүрмийн бус үйл ажиллагаануудыг явуулж иржээ.

Энэ хугацаанд нийт “Амбага Овоо Констракшн” ХХК-д газрын асуудлаар 2,302,827,132 төгрөгийн шүүхийн нэхэмжлэлтэй, “Болд Шим” ХХК-д “Андын гэрэгэ” хэвлүүлсэн зардалд 243,382,459 төгрөгийн шүүхийн шийдвэрийн өртэй, 284,808,115.23 төгрөгийн татварын өртэй, 107,541,517.95 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй,  шүүхийн 10 гаруй асуудлаар шалгагдаж байгаа бөгөөд бусад олон төрлийн өр төлбөрүүдтэй байга аж. Эдгээр өр төлбөрүүдийг нийлбэр дүнгээр нь авч үзвэл
3 тэрбум 257 сая 902 мянга 31 төгрөг байгаа юм байна.

Улмаар 2022 оны 4 дүгээр сард Д.Сүхбаатарын талбайд монголын залуучууд тайван жагсахдаа дээр дурдсан асуудлуудтай холбогдолтойгоор хууль, хяналтын байгууллагын шалгалт оруулж, үүссэн нөхцөл байдлын талаар нээлттэй мэдээлэх шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байна гэж үзэн, өнөөдөр Монголын Залуучуудын холбооны Удирдах хороо, Хариуцлагын хороо, Гүйцэтгэх хорооноос дээрх өр төлбөрийг үүсгэж, холбооны үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдалд хүргэсэн, МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарыг АТГ-т шалгаруулахаар гомдол гаргалаа.

А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нарын 2017 оноос 2022 оны 02 дугаар сарын хооронд үүсгэсэн гэгдэх 3 тэрбум 257 сая 902 мянга 31 төгрөгийг  дэлгэрэнгүй танилцуулж байна. Үүнд:

  1. Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 01 дугаартай Хамтран ажиллах гэрээг “Амбага Овоо Конштракшн” ХХК-тай байгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МЗХ-ны төв байрны зүүн талд орших холбооны эзэмшлийн 600м.кв 16 давхар бүхий конторын барилгыг 24,2 тэрбум төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас хэт өндөр төсөвтэйгээр бариулах хувийн ашиг сонирхол шингэсэн асуудлыг эхлүүлсэн. Улмаар “Амбага Овоо Конштракшн” ХХК нь 2,302,827,132 төгрөгийн төлбөрийг МЗХ-ноос нэхэмжлэн шүүхэд хандсан асуудал;
  2. “Болд Шим” ХХК-д 150,000 ширхэг “Андын гэрэгэ” хэвлүүлсэн зардалд 243,382,459 төгрөгийн шүүхийн шийдвэрийн өртэй болсон асуудал;
  3. 2021 оны жилийн эцсийн Төрийн санд /И-Бланс/ илгээсэн тайланд манай байгууллага кассандаа 1,698,336,600 төгрөгийн үлдэгдэлтэй буюу бэлэн мөнгөтэй гэж тайлагнасан асуудал;
  4. Дараах иргэдээр цалингийн зээл авхуулж мөнгийг нь хэрэглэсэн асуудлыг тодруулах. Үүнд: Н.Хулганаагаас 6,771,473 төгрөг,
    Б.Лхагва-Эрдэнээс 4,427,109 төгрөг, н.Төмөр-Очироос 5,222,751 төгрөг болон н.Эрдэнэтулгаас 18,6 сая төгрөг тус тус авч холбооны удирдлагууд нь хувьдаа хэрэглэсэн асуудал;
  5. “Космос Тек Монгол” ХХК-аас 9 ширхэг хүчил төрөгчийн аппаратны үнэд 13,5 сая төгрөгийн өр үүсгэсэн асуудал;
  6. 2021 оны 12 сард Б.Сэргэлэнбаатар, Б.Бэлгүтэй нарын залуучууд
    МЗХ-ны нэрийг барьж “Хаан Зоос” ХХК-аар холбооны нэрэмжит шагнал болох “Тэргүүний залуу” болон “Хөдөлмөрийн алдар” шагналуудыг хийлгүүлсний 14,900,000 төргөгийн НӨАТ нь холбоонд шивэгдсэн ч зарцуулалт нь тодорхойгүй байгаа асуудал;
  7. Залуучуудын байгууллагын 100 жилийн ойд зориулан захиалж хийлгэсэн 8600 ширхэг ойн медалийн 2021 оны 8 сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 сарын 01-ний өдрийн хооронд  дахь зарцуулалтын тайлан огт байхгүй. Уг медалийг зарж борлуулаад олсон нийт орлого холбооны албан дансаар огт орж ирээгүй байгаа асуудал;
  8. 2022 оны 03 дугаар сард холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь  30,000,000 төгрөгийн үнэ бүхий 4000 медалийг хүлээн авч, зарж борлуулж байгаа ч зарцуулалт холбооны албан дансанд бүртгэгдэхгүй байгаа зэрэг олон асуудал байгаа аж.

Ийнхүү Монголын Залуучуудын холбоонд үүссэн дээрх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй олон асуудлуудыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж тодорхой болгуулахаар Удирдах хороо, Хариуцлагын хороо, Гүйцэтгэх хороо тууштай ажиллахаа зарлалаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.