“Хувьсал” продакшнаар овоглож яваа залуу жүжигчин Г.Бямбасүрэнг папараци дурандаа буулгалаа.
Тэрээр “Зүрхээр наадагч” киноны туслах найруулагчаар ажиллаж,“Тооцоогүй тоглоом” киноны гол дүр Нинжинд тоглосон юм. Мөн хэдэн жилийн өмнө “Дуэт vs Дуэль” нэвтрүүлэгт дуучин П.Баярцэнгэлтэй хамтран “Hollly Dolly” багаараа амжилттай оролцож, дуулах авьяасаа гайхуулаад авсан нэгэн.
Мөн “Хайр” жүжгийн дуу, “Тооцоогүй тоглоом” киноны дууг дуучидтай хамтран дуулсан нь хүмүүст хүрээд байгаа билээ. Жүжиглэхээс илүү дуулах дуртай түүний гэрэл зургийг сонирхуулж байна.




