Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг шалгаж байна
Папарацци

ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг шалгаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/03/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн өмчид шилжээд байсан “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн хувьчлалтай холбоотой асуудлыг АТГ-ынхан шалгаж буй.

Түүний хамаарал бүхий “Кью эс си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т уул уурхайн металлургийн цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас зээл авсан. Харин “Хөтөл” компани нь “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд тус цементийн үйлдвэрлэлийг жилд нэг сая тонн хүртэл өргөтгөх, шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан байдаг. Гэвч Хөгжлийн банкнаас авсан зээлүүд нь чанаргүй ангилалд орчихоод буйтай холбоотойгоор “Бейзмент”, “Кью эс си” ХХК-ийнхан, ТУЗ-ийн гишүүд, үүсгэн байгуулагч, удирдлагыг нь шалгаж эхэлсэн. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой асуудалд ч энэ хэрэг нэгтгэгдэж буй гэхэд хилсдэхгүй.

Эдгээр хэргийг шалгах явцад Төрийн өмчийн хороо (ТӨХ)-ны даргаар ажиллаж байсан Дуламын Сугар, Цагааны Нанзаддорж нарыг шалгаж буй юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэ хоёр албан тушаалтныг “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийг хувьчлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад буюу “Бейзмент”, “Кью эс си” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэж буруутгаж буй юм билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ТӨХ-ны дарга байсан Д.Сугарын шийдвэрүүд бусдад илт давуу байдал олгосон нь тодорхой болсон учраас яллагдагчаар татсан аж.

Харин ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Ц.Нанзаддоржийг яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад АТГ-ынхан хүргүүлсэн гэнэ.
Гэвч түүний бүрэн эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй аж. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-д “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэж заасан нь хэрэг хянан шийдвэрлэхэд тээг болж байгаа гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.