Одоогоос 10-аад жилийн өмнө UBS телевизээс “To Be or Not To Be” театрчилсан шоуг үзэгчдэд анх удаа өргөн барьсан. Тус шоуны анхны ялагчаар төмөр замын ажилтан Ч.Ганбаатар гэх мэргэжлийн бус “жүжигчин” залуу тодорч байв. 
Өдгөө “Яаралтай түргэн тусламжийнхан” цуврал, “Нэхүүл” киноны гол дүр бүтээгээд байгаа түүнийг папараци дурандаа онцолж буулгалаа.
Шоунд ялснаас хойш урлагт эргэлт буцалтгүй орсон суудлын воган ДЕПО-д ажилладаг “хос морьтой” нэгэн.Тэрбээр шоуны ялагчаар тодорсныхоо дараа “Англи улсад аялах эрх”-ээ гардан авч, мөрөөдлөө биелүүлж, алдарт Шекспирийн нутгаар аялаад ирсэн. Тэрээр UBS телевизийн уран бүтээлчид, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын итгэлийг олж, авьяасаараа гайхшруулж, улмаар хамтаар аялж явсан удаатай.


