МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн дарга М.Наранбаатар нэлээдгүй “но”-той нэгэн. Олон жилийн турш тус телевизийн даргаар ажиллаж байсан тэрбээр анх телевизийнхээ хөтлөгчөөс ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй. Түүнийг манай сайт папараци дурандаа онцолж байна.

Хөрөнгө санхүүгийн булхайтай үйлдэл хийхдээ гаргуун гэгддэг түүний “но”-г хэвлэлүүд хэрхэн бичиж байсныг сийрүүлье.
М.Наранбаатар телевизийнхээ захирал байхдаа МҮОНРТ-ийн харуул хамгаалалтын албыг сонгон шалгаруулахдаа жинхэнэ ашиг сонирхлын зөрчлөөр асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүнд: МҮОНРТ-ийн харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг “Барбаатар” ХХК-ийг ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй авснаар улсын чухал обьектын харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлэх болсон байна. Тэрбээр хууль зөрчиж тус компанийг сонгосон, харуул хамгаалалтыг даалгасан. Харуул хамгаалалтын албанд уг нь 18 хүн ажиллах ёстой юм байна. Гэтэл төсвийн мөнгийг хувьдаа халааслахын тулд 18 хүн биш бүр 59 хүн ажилладаг мэтээр цалин олгож сар бүр 47 сая төгрөгийг хамсаатнуудтайгаа хуваан завшдаг байжээ.
“Барбаатар” ХХК-ийг М.Наранбаатар өөрөө байгуулж төрсөн эгчийнхээ хүүхэд болох Б.Өлзийсайхан гэгчийг захирлаар нь томилсон байна. Түүнчлэн өөрийн төрсөн дүү М.Шатарын жолооч байсан Э.Батхуяг, Б.Батжаргал нарыг харуулын албаны даргаар авч өөрийнхөө эзэмшлийн Баянхошууны барилга, нэгдүгээр хорооллын тавилгын үйлдвэрээ мануулж, улсын мөнгөнөөс хулгайлдаг байсан гэдэг.
Мөн МҮОНРТ-ийн ажилчдад байр өгч байгаа нэрийдлээр байрны урдьчилгаа хэмээн 30 хувийг нь авч Баянхошууныхаа барилгад хурааж авсан хүмүүсийн мөнгийг оруулж, ажилчдын байрны ихэнхийг өөрийн ах дүү, амраг садандаа хямд үнээр өгч байсан нь ил болж байв. Ингэхдээ грашийн нэг давхарыг бүгдийг нь түрээслэж мөнгийг нь хувьдаа авдаг гэх.
М.Наранбаатар МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгийг “Ви Эс Эм” гэх нэртэй хувийн компанид бүрэн шилжүүлэн “online” хэлбэрээр борлуулалт хийлгэхээр хууль бус гэрээ хийж, олсон орлогыг 70:30 харьцаагаар хувааж авахаар гэрээ байгуулсан байна. МҮОНРТ-ийн архивын алтан сан хөмрөг нь Монгол Улсын архивын салшгүй нэгэн хэсэг бөгөөд төрийн өмч мөн гэж Олон нийтийн радио телевизийн хуулинд заасан байдаг. Алтанфондын үнэт бүтээлийг хулгайн аргаар хувилан олшруулж, ашиг хонжоо хөөцөлдсөн гэмт үйлдлийг таслан зогсоохоор МҮОНРТ- ийн дэд дарга Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал З.Энхтуяа, МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир нар тэрхүү гэрээ хийхийг зөвшөөрөөгүйн төлөө М.Наранбаатар хууль бус тушаал гарган дээрх хоёр хүнийг ажлаас халж байсан үүх түүхтэй нэгэн.


