Монголын хошин урлагт нэгэн үеийн төлөөлөл болж гарч ирсэн уран бүтээлчид бол “Мөрөөдлийн театр”-ын Г.Алтаншагай, Б.Отгонтуяа, Б.Баттулга буюу Батушка нар.
СУИС-ийн нэг ангийг дүүргэсэн тэд цахим хуудаснаа ангийнханаа зургийг нийтэлж дурсамжаа олон нийтэд хуваалцжээ. Тэдний ангийнхнаас “Шинэ үе” хамтлагт уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан жүжигчид цөөнгүй.
Тухайлбал, “бүдүүн” Ганбаа буюу Ганбаяр, “алаг нүдэн” Мөнхгэрэл, монголын анхны фото мисс “хөөрхөн” Хулан нар гэнэ лээ.

