Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Хиам консервийн үйлдвэр”-ийнхэн мах экспорлох тусгай зөвшөөрлөө зарсан гэв үү
Папарацци

“Хиам консервийн үйлдвэр”-ийнхэн мах экспорлох тусгай зөвшөөрлөө зарсан гэв үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/08/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Эмээлт”-эд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт явуулж буй билээ.

 

Энэ шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-т заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх”, 24.3-ын “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхнаар хийлгэхээр Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоосон байна. Үүний дагуу өчигдөр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийж, зарим эд мөрийн баримт, санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ зэрэг олон бичиг баримтыг нь хураан авав.

 

Энэ талаар тус газрын эрүүгийн мөрдөгч, ахмад Б.Даваадорж “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй мах их хэмжээгээр худалдсан, түгээсэн, экспортод гаргасан байх магадлалтай энэ асуудалд прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг, үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Эм ди си пи” ХХК нь нянгийн бохирдол ихтэй махыг экспортод гаргасан, эсэх, зах зээлд нийлүүлж, хэрэглэгчидэд түгээсэн үү, нянгийн бохирдолтой мах тус компанийнх уу, эсвэл “Хиам консервийн үйлдвэр” (ХКҮ)-ийнх үү гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн.
Мөн ХКҮ компани нь мах экспортлох квот буюу тусгай зөвшөөрлөө “Эм ди си пи” компанид ашиглуулсан, зарсан байж болзошгүй асуудлыг ч шалгаж тогтоохоор ажиллаж байна. Яагаад гэвэл “Эм ди си пи” компанийн байрнаас ХКҮ компанийн хаяг, шошготой мах их хэмжээгээр илрүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагынхан лацдаж, битүүмжилсэн. Энэ мэт асуудлыг нарийвчлан тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт цуглуулахаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр “Эм ди си пи”, “Мах импэкс” компанийн байранд байрлах ХКҮ-ийн үйлдвэрийн оффис, агуулахын байранд нэгжлэг, үзлэг хийж санхүүгийн баримт, материалыг түр хураан авч байна” гэлээ.
Нэр дурдсан аж ахуйн нэгжүүдийн байр, “Эмээлт” дэх агуулах зэрэгт цагдаагийнхан нэгэн зэрэг нэгжлэг хийсэн бөгөөд эл ажиллагааны хүрээнд “Эм ди си пи” компанийн захирал, БНХАУ-ын иргэн Сийлэн, ХКҮ компанийн эрх бүхий албан тушаалтан Х.Цэндбаяр болон бусад холбогдох албан тушаалтныг цагдаагийнхан дуудаж мэдүүлэг авч эхэлсэн аж.

Дугаар шилжих мөчид “Мах импэкс” компанийн болон Баянгол зочид буудалд хийж буй нэгжлэг хараахан дуусаагүй байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.