Зуны тэргүүн сарын шинийн 15-нд буюу Бурхан багшийн их дүйчин өдрөөр УИХ-ын гишүүн асан С.Баярцогт амин хайртай ганц охиноо хадамд гаргалаа.
Монголын хамгийн үнэтэй зочид буудлын тансаг танхимд улс төр, урлаг соёлынхныг цуглуулсан тус хуримын гэрэл зургуудийг сонирхуулж байна.
С.Баярцогт хүү, охин хоёртой бөгөөд охин Хорол-Эрдэнэ нь ийнхүү айлын бэр болж буй юм. Хясаа сувдаө нуудаг шиг улс төрч С.Баярцогт гэр бүл болон хүүхдүүдээ олноос нууж өнөөг хүрсэн.
Түүний хүргэнээр сонгогдсон залууг Б.Төгөлдөр гэдэг бөгөөд Отгонтэнгэр их сургууль болон Вьетнам улсад их сургууль дүүргэсэн нэгэн юм. Тэрбээр JCI олон улсын байгууллагад ажилладаг бөгөөд Buddy гэх хочтой нэгэн ажээ.



