Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг. Тиймээс энэхүү зан үйл нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог зэрэг энгийн хүн тайлбарлах боломжгүй сэдвээр цуврал ярилцлага хүргэхээр бэлтгээд байна. Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг болох Үзмэрч Засалч Л.Нямаа.
Энэ цагийн ганган Үзмэрч гэх түүний нөхөр нь Реппер гэнэ шүү.
Тодруулбал домогт Эрх чөлөө хамтлагийн гишүүн Баярхүү ажээ.Репперийн гэр бүл хөлөөсөө толгой хүртэл битүү брэндээр гоёж өчигдөр “Icetop” хамтлагийн тоглолтод оролцсон бөгөөд тэдний зургаас сонирхъё.


