Ирэх долдугаар сарын 2-нд Dota 2-ын хамгийн том лиг эхэлнэ. Тус тэмцээнд “Dota Pro Circuit”-ын Зүүн өмнөд Азийн бүсийн хоёрдугаар зиндаанд тоглож буй Монголын “Lilgun” баг улирлын тав дахь тоглолтоо дээд зиндаанаас унаж ирсэн Филиппиний “Neon Esports” багтай хийнэ.

Team Lilgun улирал эхэлснээс хойш дөрөв тоглохдоо бүгдэд хожсон бөгөөд одоогоор лигээ тэргүүлж байна. Тэд хамгийн сүүлд Филиппиний “TNC Predator” багийг 2-1 харьцаагаар хожсон.
Долоодугаар сарын 14 хүртэл үргэлжлэх лигийн хамгийн өндөр оноотой хоёр баг 16-17 мянган ам.долларын (50-53 сая төгрөг) шагнал авч ирэх улиралд нэгдүгээр лигт тоглох эрхтэй болно.

