Хошин урлагийн Х-Түц хамтлагийн гишүүн жүжигчин Т.Бархүү өнөөдөр Алтангадас одонгоор энгэрээ мялаасан.
Тэгвэл түүний хань МУГЖ И.Одончимэг цахим хуудаснаа мэндчилгээ дэвшүүлж “Авьяасны ундарга болсон, өрх гэрийн минь ноён нуруу, Х-Түцийн минь түшиг тулгуур, энэ биеийн минь зүрхний гэрэл гэгээ болсон чамдаа төрийн дээд одонгоор энгэрээ мялаасанд нь Увс нутгийн цэнхэр хязгаараас халуун баяр хүргэн мэндчилье” гэжээ

