ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор эхлүүлсэн “Anuxai’s fitness show” нэвтрүүлэг 45 хоногийн хугацаанд үргэлжилж, наадмын өдөр ялагчаа тодруулсан юм.
Ялагчийг тодруулахдаа шүүгчдийн үнэлгээ, сошиал санал хураалтын дүнг хамтатган шалгаруулсан.
Бие болоод сэтгэл зүйн тулаанд хүч сорьсон зургаан бүсгүйгээс оролцогч Оля буюу Н.Ууганбаяр ялагч болж, 10 сая төгрөгийн эзэн болсон билээ. Өөрийнхөө тарган биеэнд сэтгэл хангалуун гэдгээ илэрхийлж явсан тэрбээр дахин турахаар бэлтгэлдээ орсон байна.
Түүний хувьд Anuxai шоуны оролцогчдоос хамгийн их буюу нэвтрүүлэгт анх оролцож эхлэхдээ 112,7 кг жинтэй байлаа. Өөрийгөө ялж, өөрчлөлт хийж чадсан бүсгүй 45 хоногийн хугацаанд нийт 18.3 кг жин хаяж, бүсэлхийн тойргоосоо 28 см хасаж чаджээ.
Олягийн хувьд өмнө нь хэзээ ч турах оролдлого хийж байгаагүй. Тэр анх удаа жингээ хасах шийдвэр гарган, өөртөө эрүүл мэнд, гоо сайхнаа аврах хөрөнгө оруулалт хийснээр ямар өндөр үр дүнд хүрсэн билээ.

