Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Тендер будлиантуулсан “хэргийн эзэн” АТГ-т шалгагдах уу
Гэмт хэрэг

Тендер будлиантуулсан “хэргийн эзэн” АТГ-т шалгагдах уу

coolНийтэлсэн: cool09/20/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн аль ч шатны байгууллагад тендер, төслийн сонгон шалгаруулалтын маргаан, авлига, ашиг сонирхлын асуудал яригдсаар ирсэн нь нууц биш. Авч байгаа нь ч тэр, өгч байгаа нь ч тэр. Ардаа асар их ашиг сонирхол дагуулсан сонгон шалгаруулалт бодит байдал дээр хэрхэн өрнөдөг талаар ихийг өгүүлэх баримтууд ч иргэдийн дунд олон. Үүний нэг жишээ нь, Монгол Улсын Сангийн яамнаас зарласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн зураг төсөв, барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалт юм.

Тус сонгон шалгаруулалтад хууль ёсны дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлж, зохих шаардлагыг хангасан компаниуд оролцох ёстой атал Сангийн яамнаас илтэд давуу талыг баримтлан, багагүй зөрчилтэй нэгэн компанийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн шууд шалгаруулсан нь ихээхэн маргаан үүсгээд байна. Тухайлбал, Сангийн яамны цахим систем дээр шалгарсан гэх “Цагаан хорол” нэртэй тус ХХК нь гэрээ дүгнэсэн акт байхгүйн дээр зөвхөн улсын комиссын актыг хавсаргасан, мөн тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй ирүүлсэн зэрэг зөрчлүүд нь АТГ-ын шалгалтаар илэрч, энэхүү сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэхэд хүрсэн аж.

Угтаа бол, дээрх зөрчил нь ТШЗ-16.1-д тодорхой заасан, бүрдүүлэх ёстой бичиг баримтын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэх наад захын журмыг зөрчсөн үйлдэл боловч Сангийн яамнаас үүнийг хянан үзэлгүй, дур мэдэн шалгаруулсан нь будлиан үүсгэх гол шалтгаан болжээ.

Иймд тендерт оролцсон компаниудын зүгээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст өргөдөл гаргаж, уг асуудлыг хууль ёсны дагуу нарийвчлан шалгаж өгөх хүсэлтээ гаргасан байна. Тендерийн үнэлгээний хороо нь Авлигын эсрэг хуулийн 3.1.3-д заасны дагуу хууль ёсны үйлдэл хийхгүй байх, мөн 3.1.4-д зааснаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг далдуур бий болгож байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй хэмээн тэд үзэж байгаа аж. АТГ-аас ч дээрх сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх болсон нь асуудлыг хянан шалгахад анхаарсны нэг илрэл биз ээ.

Энэ мэтчилэн эрх мэдэл, албан тушаалын давуу талаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлоо төрийн ажлаас дээгүүрт тавьсан дарга нарын хууль бус шалгаруулалтын цаана хэчнээн иргэн, аж ахуйн нэгж, компаниуд цаг зав, мөнгө санхүүгээрээ хохирч үлддэгийг тоолоход бэрх. “Тендерийн будлиан, маргаанаас болоод улсын бүтээн байгуулалтын ажил таг зогсдог. Цаашлаад будлиан дагуулсан сонгон шалгаруулалт нь ажлын гүйцэтгэл, чанар муутай байдаг асуудлыг таслан зогсооно” хэмээн эрх баригчид индэр дээрээс амаа хаттал ярьдаг ч, энэ он жилүүдэд хөрсөн дээр хэрэгжилгүй хөөс болж замхарсан нь олонтаа. Тэгвэл одоо зөвхөн яам, агентлаг гэлтгүй төрийн аль ч шатны байгууллагад нүүрлэсэн энэ мэт бугшмал асуудлыг АТГ-аас хэрхэн хянаж, авлигын сүлжээг таслан зогсоохыг харах л үлдлээ.

гэмт хэрэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.