Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Олон Улсын шүүхийн захиргааны хуралд анх удаа оролцлоо
Мэдээ

Олон Улсын шүүхийн захиргааны хуралд анх удаа оролцлоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/28/2022Шинэчилсэн:12/13/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон Улсын шүүхийн захиргааны холбооны хуралд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс анх удаа оролцлоо. Энэ удаагийн хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Финланд Улсын Хельсинки хотод “Ковидын дараах нөхцөл байдалд иргэн төвтэй шударга ёсыг бэхжүүлэх нь” сэдвийн дор болж өнгөрсөн юм.

 

 

Хуралд Америкийн Нэгдсэн Улсын Мужийн шүүхийн үндэсний төвийн хамтын ажиллагааны хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментын дэмжлэгтэйгээр Монгол Улсын шүүхийн захиргааны байгууллагыг төлөөлөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар оролцож, туршлага мэдээллээ хуваалцлаа.

 

 

Хурлын үеэр “Шүүхэд хандах эрхийг нэмэгдүүлэх” сэдвээр Финланд, Киргизстан, Украйн болон Дани, “Шүүхийн үйлчилгээг шинэчлэх болон шүүхийн байрны орон зайд үзүүлэх нөлөө” сэдвээр АНУ, “Хөгжиж буй орнуудын шүүх эрх мэдлийн салбарт тулгамдаж буй хүндрэл бэрхшээл” сэдвээр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, “Шүүхийн захиргааны албыг мэргэшүүлэх” сэдвээр Бүгд Найрамдах Сингапур, ”Дэлхий даяарх шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар суралцаж, төвлөрсөн шударга ёс, нээлттэй эх сурвалжийн менежментийн систем”, “Финланд Улсын шүүхийн чанарт үнэлгээ хийх” сэдвээр Финланд, “Цахим нотлох баримтыг дүгнэх” “Мөргөлдөөн, өөрчлөлтийн үед эрх зүйт төрийн ёс” сэдвээр АНУ-ын төлөөлөгчид, “Сорилтын үеийн манлайлал болон сэтгэл санаа” сэдвээр Финланд улсын илтгэгчид тус тус   илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.

 

 

Мөн Ерөнхий зөвлөлийн гишүүн нь Хельсинки дүүргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тус хуралд оролцсоноор дэлхийн улс орнуудын туршлагаас судлахын зэрэгцээ өөрийн туршлагыг хуваалцаж, захиргааны тогтолцоог чадавхжуулан бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

 

 

Олон Улсын шүүхийн захиргааны холбоо нь 2004 онд 24 орны гишүүнчлэлтэй үүсгэн байгуулагдаж байжээ. Улмаар гурван жил тутамд нэг удаа тус хурлаа гишүүн улс орнуудынхаа дунд зохион байгуулж, сайн туршлагаа хуваалцах боломж олгодог аж.

 

 

 

ШЕЗ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.