Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026

    “Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»“Капитал” банкны захирлуудын хэргийг шалгах үед 94 тэрбумын хохирлыг төлжээ
Гэмт хэрэг

“Капитал” банкны захирлуудын хэргийг шалгах үед 94 тэрбумын хохирлыг төлжээ

coolНийтэлсэн: cool12/21/2022Шинэчилсэн:12/21/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банканд 2019 онд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, удирдах албан тушаалтнуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл тус банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тэднийг Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас “Капитал” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан төлбөрийн чадваргүй болж, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан юм. НПГ-аас дээрх гурван захиралд Эрүүгийн хуулийн 18.13-2-ын “Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм байна.

“Капитал” банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монголбанкнаас хийсэн шалгалтын тайланд дурдсанаар бусдад 624.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон байдаг. Үүнээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн нийт 240.3 тэрбум төгрөгийн өр төлбөр байна гэж дүгнэсэн билээ. “Капитал”-ын удирдлагад холбогдох хэргийг шалгаж эхлэх үед прокурорын байгууллагаас маш зөв арга хэмжээ авч хөрөнгүүдийг нь битүүмжлэн эрх хүлээн авагчдын захиран зарцуулах эрхийг хязгаарласан учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад дийлэнх хэсгийг нь төлүүлсэн аж. Прокурорын байгууллагаас мэдээлснээр дээрх банкны албан тушаалтнуудад холбогдох хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая төгрөг нөхөн төлөгдсөн гэнэ. Хэргийг мөрдөн шалгаж буй ажлын хэсгийн эх сурвалжуудын мэдээлснээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарт холбогдох хэргээс УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга гэх С.Эрдэнэ нарын үйлдлийг тусгаарласан байна. Түүнтэй хамт Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, Д.Мэндбаяр, тус газрын Санхүү, төлөвлөлт, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг тэргүүтэй хүмүүсийг холбогдуулан шалгаж байсан юм.

Тэднийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн удирдах албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, шалгуур үзүүлэлт хангаагүй “Капитал” банканд Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 230 гаруй тэрбум төгрөгийг байршуулах шийдвэр гаргасны улмаас их хэмжээний хохирол тус санд учруулсан, НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, эл банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн олон тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт буруутгасан билээ. Төрийн эдгээр албан тушаалтны нэг, НДЕГ-ын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан Д.Мэндбаяр хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлж, 12 сая төгрөгөөр торгуулсан юм.

гэмт хэрэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.