Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус ажиллагааны талаар сэтгүүлч С.Будрагчаа олон нийтэд дэлгэн харуулсан. Улмаар түүнийг ажлаас нь чөлөөлж, авилгын асуудлаар хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байдаг.
Тэгвэл өнөөдөр Ж.Соронзон хилийн чанад руу ниссэн талаар эх сурвалжууд хэлж байна. 2022 оны аравдугаар сарын 6-нд түүнд хилийн хориг тавих санал ирснийг шүүх тухайн оны аравдугаар сарын 11-нд хэлэлцээд хилийн хориг тавихаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Ямартаа ч, Шувуу ажиллагаа эхлээгүй байхад, хэрэгт холбогдсон хүмүүс эхнээсээ гадаадыг зорьж хариуцлагаас мултарч эхэлсэн байна

