Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»58 хуш, 40 нойтон нарс бэлтгэсэн хүнийг цагаатгасныг Дээд шүүх хэрэгсэхгүй болгов
Папарацци

58 хуш, 40 нойтон нарс бэлтгэсэн хүнийг цагаатгасныг Дээд шүүх хэрэгсэхгүй болгов

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/16/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт холбогдсон Б.Мөнхбаярт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өчигдөр хэлэлцэн эцэслэн шийдвэрлэлээ.

Тэрбээр 2022 оны тавдугаар сард тус сумын нутаг дахь Хойд уртын ам гэх газраас Сибирийн зулзгана хуш 58, нарс 40-ийг бэлтгэн Улаанбаатар хот руу оруулах гэж явахдаа хууль сахиулах байгууллагынханд саатуулагдсан байна.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхбаяр нь “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 87.2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон аж. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүх уг хэргийн өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцээд шүүгдэгч Б.Мөнхбаярыг хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутайд тооцож, нэг жил зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэсэн байна. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр цагаатгасан аж. Үүнийг прокурор нь эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өчигдөр хүчингүй болголоо.

Өөрөөр хэлбэл, иргэн Б.Мөнхбаярыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Хойд уртын амнаас зулзаган хуш 58, нарс 40 ширхгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэн “Портер” загварын автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 87.2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, уг хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.8 сая гаруй төгрөг болон байгаль экологид учруулсан хохирлыг улсын орлого болгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн байсан аж. Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн уг хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгажээ.

Тус аймгийн прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн Улсын дээд шүүхэд эсэргүүцэл гаргасны дагуу хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн Б.Мөнхбаярыг цагаатгасан магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр үлдээлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.