МАН дундаа хамгийн амбицтай, нэр хүндтэй, “төрмөл” улс төрч гэгддэг хүн бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан. Гэвч тэрбээр саяхан нутаг нугынхандаа “хүний мөсгүй” –гээрээ дуудуулсан.
Учир юу гэвэс, түүний нутаг нэгт, нам нэгт “ах” УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрсний хэрэгт холбогдож, улмар ар гэрт уй гашуу тохиолдох цаг хугацаа давхцах үеэр Д.Амарбаясгалан дарга түүний тойргынхонтой уулзалт, золголт хийсэн гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, Ш.Раднаасэд гишүүний тойрогт “санаатай” явдаг гэдгээ үйлдлээрээ илэрхийлсэн аж.
Тэд хоёулаа Говь-Алтай аймгаас гаралтай. ЗГХЭГ-ын даргын энэ үйлдэлд “алтайчууд” ихээхэн дургүйцэлтэй байгаа гэсэн шүү.



