Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаяр өдгөө ҮАБЗ-д Нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Түүний хувьд хэзээнээс нэр төрөө эрхэмлэдэг, удам угсаагаа дээдэлдэг гэдгээрээ олноос онцгойрдог.
Хүн чанар, энгийн байдлаараа хамтран ажиллагсаддаа үнэлэгдэг тэрбээр түүнийг манай папарци дуран энэ удаад онцолж байна.
Түүнийг хэвлэлүүд ЖДҮ-гийн асуудалд холбож бичдэг ч, зээлээ дор бүрнээ төлж яваагаа хэвлэлд “30 жилийн хугацаанд надад байгаа хамгийн үнэт зүйл бол Энхбаяр гэдэг хүний зээлийн түүх. Би хариуцлагатай зээл авч, төлдөг. Зээлийг яах гэж авдаг вэ. Ажлын байр бий болгох гэж, улсдаа татвар төлж, баялаг бүтээх гэж авдаг. Энэ миний төлсөн татвараар илэрнэ. Би жилд 300- 400 сая төгрөгийг хувиараа ХХОАТ-т төлдөг. Монгол Улсын шилдэг татвар төлөгч иргэн. Миний хувьцаа эзэмшдэг компаниуд сүүлийн 20 жил тасралтгүй олон тэрбумын татварыг төлсөн. Залуус аа, зээлээс битгий ай. Энэ муу зүйл биш. Харин зээл зорилготой байх ёстой” хэмээн тайлбарласан удаатай.


