Ганган хүүхэнд гарих нэмэр гэдэг үг хэзээнээс хэлц үг болж өнөөг хүртэл хэлэгдэж ирсэн. Тэгвэл энэ цагийн гар хуруугаа бөгж, бугуйвчаар дүүргэх дуртай олны танил бүсгүйчүүдийг онцолж байна.
Дуучин Амина

Төмөр Замын чуулгын дарга гуншинтай дуучин бүсгүй дөнгөж 30 насны босго давч яваа ч монетаас илүү алтан эдлэлийг таашаадаг гэдгээ харуулж, хэлбэр хийц том жижгээр нь зүүх шиг болдог. Өөрийн нүнжигээ алтан эдлэлд шингээж гайхуулдаг тэрбээр 10 хуруугаа алтаар чимэх нь энүүхэнд
Хөтлөгч Одзаяа

Их хотын ганган хээнцэр бүсгүйчүүдийн нэг бол хөтлөгч Одзаяа. Хэзээнээс содон өнгө төрх, чамин хийцийг өөрийн гангараагаа болгодог тэрбээр алт мөнгөнөөс илүү алмаз, маргад гэх мэт үнэт чулуугаар гангарах нь бий. Ямар сайндаа л бусдаас 27 сая төгрөгийн үнэтэй алмазан бөгж “залилсан” хэл аманд орж байхав дээ. Өөрийн үнэ цэнэ сонирхлоо тэрбээр 10 хуруундаа дүүргэж явдаг

