Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Авлигын хэрэгт холбогдсон, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдыг шалгаж дуусав
Папарацци

Авлигын хэрэгт холбогдсон, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдыг шалгаж дуусав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/19/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсоныг АТГ-ынхан шалгаж дуусжээ.
Тухайлбал, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Цэвэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй хахууль авсан хэмээн буруутгасан юм.

Тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Орхон голын савд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг шалгасан ч хариуцлага тооцоогүй аж. Үүнийхээ хариуд 37 000 ам.долларын хахууль бэлнээр авсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд НПГ-аас Н.Цэвэгдоржид Эрүүгийн хуулийн 22.4-4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мөн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Ганчимэгийг их хэмжээний хахууль удаа дараа авсан хэрэгт холбогдуулан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Буянтын хөндийн адаг гэх газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй компанийнхнаас тэрбээр 2020-2021 оны хооронд сар бүр хахууль авч байж. Түүнд ашигт малтмалын орд газрыг ашиглагч аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өөрсдөдөө давуу байдал бий болгохын тулд мөнгө өгч байсан нь тогтоогджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.