“Ай Ёо” ток шоугаараа олонд танигдсан Дугархүү эмчийн дургүйг хүргэдэг үйлдэл бол, төрсний дараагаар боов боорцог, жигнэмэг идэх явдал гэнэ шүү.
Энэ тухайгаа тэрбээр “Ямар новш нь төрсний дараа боов пичен идвэл сүү сайн ордог гээд хэлцэн юм бэ?
Зүгээр сайн унт амар. Усаа уу. Таргалалт утгаа алдлаа” хэмээн онцолжээ.
Түүний хувьд сар орчмын өмнө эмэгтэйчүүдийн гар хангалаг хийх нь үтрээний гадаад үзэмж, өөрчлөлтөд нөлөөдөг гэх утга бүхий зүйл ярьсан нь олны дургүйцлыг хүргэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөх хүртэл арга хэмжээг авхуулж байсан.
Эмч гэхээсээ илүү эрүүл мэндийн “шоучин” гэх нэр ч тэрбээр зүүж амжсан юм.

