УДЭТ-ын тайзыг өнгөлж яваа жүжигчин Г.Отгонцэцэг Америкт багагүй хугацааг үдэн эх орондоо ирээд хоёр жилийн нүүр үзэж байна.
Харь орны томоохон сургуульд суралцах нэрийдлээр явсан жүжигчин бүсгүй алсын зорилго өвөртөлж, ангийнхаа залуутай ханилах гэж байсныг тухайн үед хэн ч мэдээгүй.
Америкт очмогцоо жүжигчин Б.Одбаяртай хамтран амьдарч, хөөрхөн хүүгийн аав ээж болсон.
Энэ тухайгаа хүүгээ төрсний дараа олонд ил болгосон байдаг. Бусдын нүдээс нууж хайрлан өсгөсөн хүү нь өдгөө сургуулийн сурагч болсон. Ээж хүү хоёрын гэрэл зургаас сонирхуулж байна.


