Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Чатаар танилцан бага насны охиныг хүнчиндэхийг завдсан этгээдийг үйлдэл дээр нь баривчиллаа
Папарацци

Чатаар танилцан бага насны охиныг хүнчиндэхийг завдсан этгээдийг үйлдэл дээр нь баривчиллаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/22/2023Шинэчилсэн:04/22/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхий боловсролын сурагч охиныг дарамтлан хүчиндэх гэж байсан этгээдийг цагдаагийнхан үйлдэл дээр нь баривчилж, бага насны хүүхдийн ирээдүйг хамгаалан, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө.

Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагч охидтой фэйсбүүкээр чатлан нүцгэн зураг, бичлэгийг нь хуурч мэхлэн хийлгэж авдаг, түүгээрээ дарамтлан бэлгийн харьцаанд орохыг шаарддаг гэмт хэрэг үйлдэж байсан залууг цагдаагийнхан саатуулаад байна.

Налайх дүүргийн нутгаас уг залуу энэ сарын 20-нд ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангийн сурагчийг “Приус” загварын автомашиндаа суулган хээр аваачжээ. Улмаар түүнийг бэлгийн харьцаанд орохыг шаардаж хүчиндэх гэж байхад нь цагдаагийнхан таслан зогсоож баривчилсан аж. Сэжигтэй эр мессеж болон фэйсбүүк чатаар олон охинтой харилцан мессеж бичээд зогсохгүй урьд нь гурван сурагчийг дарамтлан бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй нотлох баримт ч зурвасаас нь илэрсэн гэнэ.

Цагдаагийнхан түүнд яллагдагчаар татах тогтоол танилцуулан, прокурор, шүүхийн зөвшөөрлөөр цагдан хориод буй юм. Айлын цэцэг, цэврүү шиг охиныг гэмт халдлагад өртөж, хохирохоос хамгаалж, цаашдын амьдралыг нь аварч чадсан цагдаагийнханд талархал илэрхийлье.

Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээ хяналтгүй байгаа учир энэ мэт гэмт хэргийн золиос болж, эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирч болзошгүй байгаа. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн бага насны охидоо хэнтэй цахимаар харилцаж байгаад хяналт тавьж, хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.