Одоогоос хэдэн жилийн өмнө МҮОНРТ-ээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой үзэл бодлоороо ана мана, ач тач үзэлцэж явсан хүн бол Дарь.Сүхбаатар. Монголын ардчилсан холбоог байгуулцаж явсан түүнийг папараци дурандаа онцолж байна.
Түүний хувьд 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны цуглааны үед радиогоор “Би Тосонцэнгэлийн сахилгагүй нѳхдийн нэг нь байсан. Гэхдээ одоо тэр хамаагүй, би одоо бол эх орныхоо тѳлѳѳ тэмцэж байна” гэж хэлж олныг гайхшуулж байсан гэдэг.
Дарь.Сүхбаатарын хувьд чамгүй өндөр боловсролтой нэгэн бөгөөд 1984 онд Германд сургууль төгсөж ирэнгүүтээ, Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн сургуульд багшилж эхэлсэн гэдэг.
Хэдэн жилийн дараа Дарь.Сүхбаатар Улаанбаатар руу сургуульд яваад ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож, “Залуу уран бүтээлчдийн Улсын зѳвлѳлгѳѳн” дээр МоАХ байгуулагдсаныг зарлаж байжээ.



