Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Зам тээврийн сайд С.Бямбацогтыг 280 тэрбум 932 сая 700 мянган төгрөгийг эрх мэдлээрээ хаацайлан авч улмаар мөнгө угаасан гэж үзэн нэр бүхий сэтгүүлчид АТГ-т шалгуулахаар хандлаа
Папарацци

Зам тээврийн сайд С.Бямбацогтыг 280 тэрбум 932 сая 700 мянган төгрөгийг эрх мэдлээрээ хаацайлан авч улмаар мөнгө угаасан гэж үзэн нэр бүхий сэтгүүлчид АТГ-т шалгуулахаар хандлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/24/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төрийн мөнгөөр хувийн бизнесээ угжсан нь баримтаар илэрлээ.

Түүний төрөөс мөнгө “сааж” хувийн компаниудаа тордсон баримтыг “Мөрч” сайтын сэтгүүлчид цуглуулж, Улсын ерөнхий прокурорын газарт шалгуулахаар өгч буй талаар өнөөдөр мэдээллээ.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт “Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нь төрөөс хөрөнгө оруулж байгаа томоохон тендер, төсөл болон концессын гэрээг өөрийн хамаарал бүхий компаниуддаа олгодог байж болзошгүй. Ингэхдээ эрх мэдлээ ашигласан байх магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 34 хүнд холбогдох хэргийг АТГ-аас шалган тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэтэл С.Бямбацогт болон Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга н.Батзаяа, БНХАУ-ын нэр бүхий иргэнд хамаарах хэргийг тусгаарлаж, одоо хүртэл шийдвэрлэхгүй байгаа.

Энэ хэргийг мартуулан замхруулах гэж байна уу гэх хардлага бий. Иймд түүнтэй хамааралтай энэ хэргийг заавал шалгах ёстой гэв.

Дээр дурдсанчлан өөрийн эрх мэдлийн давуу байдлаа ашиглаад улсын төсвөөс 281 тэрбум төгрөгийг хамаарал бүхий компаниудаараа авсан байж болзошгүй баримт бий. Бид түүний хамаарал бүхий төрийн бус байгууллагуудын жагсаалтыг гаргасан.

Тухайлбал, “Нээлттэй мэдлэг”, “Залуусын түүчээ”, “Бид нэг Монгол”, “Хүнлэг Монгол”, “Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” болон Ховд аймгийн нутгийн зөвлөл гэх мэтчилэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь өөрийгөө “Нью прогресс групп” ХХК-тай хамааралгүй гэж хэлдэг. Гэтэл тухайн групптэй хамааралтай гэдгийг “Алтайн зам” ХК тэргүүтэй таван охин компани, мөн хувьцаа эзэмшдэг “Зоос гоёл”, “Тавантолгой”, “Говь”, “Апу” зэрэг компанийн авсан зээлээс нь харж болохоор байгаа юм.

Сандагийн Бямбацогтын зээлийн байдлыг задалж үзвэл:

  • “Чингис бонд”-оос 25.4 тэрбум
  • Хөгжлийн Банкны зээлээс 80.1 тэрбум
  • ЖДҮ, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс дөрвөн тэрбум
  • Тендерээр 63.9 тэрбум буюу нийт 173 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авсан байна.

Үүнээс “Алтай трейд” ХХК-аар авсан концессын гэрээний өртөг нь 107.8 тэрбум төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, 281 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хамаарал бүхий компаниуддаа авсан” хэмээв.

Мөн “Түүний ах дүүсийн сүлжээг гаргасан. “Нью прогресс групп” компанийн хувьцаа эзэмшигч нь төрсөн ах С.Балжинням гэдэг хүн. Түүний нэр дээр маш олон компани бүртгэлтэй байдаг. Түүнчлэн түүний төрсөн хүүнь “Нью прогресс групп” компанийн хувьцааэзэмшигч.

С.Бямбацогт нь 2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг хувийн бизнестээ шингээж авсан байна. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ гэвэл, хүмүүс яагаад УИХ-ын гишүүн, сайд болох гээд улайран зүтгээд байдгийн учир нь энэ аж.

Өнөөдөр ах дүү, найз нөхдийн сүлжээ, хамаатан саднаараа үүсгэсэн компаниудаараа төрийн мөнгийг төсөв, тендер, концесс, ЖДҮ гэх мэт янз бүрийн байдлаар, авч болох бүх аргаар авдаг юм байна.

Тухайлбал,

  • “Говь” компаниар 15 тэрбумыг хоёр удаа
  • “Гоёо” компаниар 20.3 тэрбум
  • “Алтайн зам” компаниар 21.5 тэрбум
  • “Алтайн трест” компаниар 8.3 тэрбумын зээлийг Хөгжлийн Банкнаас авчээ.

Энэ бүх материалыг хуулийн байгууллагууд шалгах ёстой. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлөөд шалгаж байгаа шиг өнөөдөр С.Бямбацогтыг албан тушаалаас нь чөлөөлж, шалгах ёстой.

Үнэхээр шүгэл үлээж, шүүрдэх ажиллагаа явуулж байгаа бол хэргийн материалыг шалгах шаардлагыг тавьж байна” гэлээ. Мөн түүний хамаарал бүхий таван компани Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Их монгол оргил”, “Ньювестрен”, “Мост интернэшнл”, “Ньюстоун”, “Проперланд”, “Эйти инженеринг”, “Чандмань Өлзийбадрах”, Ньюпрогресс секьюрити” зэрэг компанийн далд эзэн нь С.Бямбацогт юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.