Нийтийн дууны салбарт “ард түмний гавьяат” Адарсүрэнтэй адилхан хоолойтой хэмээгдэж танигдсан уран бүтээлч бол Х.Батмэнд. Алтай нутгаас гаралтай тэрбээр ковидын он жилүүдээс хойш дуулахаас илүү ном бичиж, бусдад үлгэр домог өөрийн цахим хуудаснаа “Өчигдөр нэг хүнд шанаа өгчихлөө.
Өнөөдөр гомдол мэдүүлээд шүүхдэнэ энэ тэр гэж байгаа бололтой. Шүүхдэнэ л биз. Хүний харилцаа гэж, ай мөн янз бүр шүү.! Ухааны хэр юм даа. Өөрөөсөө дор гэж бодоод, энэ муутай ингэж л харьцана даа гэсхийж хэг ёг хэдэр ёдор гэх.
Танил нэг нөхөр амар мэнд мэдтэл хүмүүсийн хажууд доромжлох аястай үг хэлээд миний өмссөн зүүсэн хувцас хунарыг ажиглаж толгойноос хөл хүртэл нүд бэлчээж илтэд шинжиж эвгүй байдалд оруулав. Би яахав ээ, жаахан тааруу байруухан хувцастай явсан юм. Тэрний харж байгаа царай бол,
– Ээ, хөөрхий. Энэ муу Батмэнд шиг юмны байж байгааг ээ. Дуучин хүн байж ийм ноорхой явах ч гэж дээ гэсэн байраар хандана.
Би л нэг дуугарч байгаа нь гэсэн шиг ярих ярихгүй эх адаггүй юмс чалчаад нэг их сүрхий хүний дүр эсгэгчээ аядаад далжигнаад болдоггүй ээ. Тэр яахав ээ, таван төгрөгтэй, бас нэг муу дарганцар. Байдлыг мэдмэгц гараад явах гэтэл,
– Хөөе.! Мэргэн бөөдий, Ванга.! Чи одоо сүүлийн үед нээрээ арай л байна уу даа, айн?! Дуу муугаа дуулахаа больсон уу? Заа даа больсон нь ч дээр дээ. Дуугаар нэгэнтээ явахгүйгээс хойш зүгээр гандан хавьцаа нэг “түц” бариад суучих. Өө, тэндээсээ лайв хийгээд л. Тэгвэл чи алах гээд байгаа юм биш үү?
Тэг тэг хөгшөөн гээд л хажуудах хэддээ намайг танилцуулж байгаа нь хүртэл бүр нэг доош нь хийх гээд ядчихав шүү. Цаадуул нь ч гэсэн ийм дуучин байдаг юм уу? Гэж ирээд бас л хөлөөс толгой хүртэл ажиглаж байснаа, нэг нь толгойгоор сэжлэн надруу дохиод,
– Нөгөөхөө энүүгээр үзүүлчихээч тэгвэл гэнэ. Манай өнөөх тэгсэн сэртэсхийн тавлангуй байдлаар,
– Бид гурав нэг юм эхлүүлэх гээд байна. Чи үзээд аль.! Чамайг мэдвэл шагнана. Мэдэхгүй бол бараг зодно гэх шахуу юм ярьж тоглоом тохуу хийв.
Тийм явдал анх удаа тохиож байгаа биш гээд чимээгүй явчихмаар л байлаа. Гэвч нэг л дургүй хүрээд болдоггүй. Намайг нэг удаа юманд дуулуулчихаад тооцоо хийгээгүй арга саам хийсээр байгаад мартагнуулчихсан юм. Тэрнээс хойш дөрвөн жил болчихжээ.
– Тэр тооцоогоо хийхгүй юм уу гээд хэлж орхитол, өмдний карманаасаа хоёр гурван хорин мянгат, бас тэр тооны арав таван мянгат гаргаж ирснээ базаад гуйлгачинд өгөх гэж буй аятай надруу гар сунгангуут эрүүг нь өлгөөд нэг шаачихсан чинь хийсээд явчихлаа. Нэг нь утсаар чөлөөгүй яриад зогсоод байх. Нөгөөх намайг толгойгоороо сэжилж дохиод энүүгээр мэргэлүүлье гэсэн залуу намайг барьж аваад боож байна. Тэгмэгц багадаа сурсан ганц мэхээ хормын төдийд хийж орхитол хоёр хөл нь гозойгоод годройтчихов. Цаадах нөхөр нь харин арай соёлтой хүн санж. Утсаар ярихаа болиод эвээр салгах гэж намайг аргадаад нөгөө хоёроо загнаад байна. Надад цохиулсан танил нөхөр маань тонгойгоод суучихсан таг. Харин дархан мэхэнд маань орсон нөхөр пиджакаа тайлж цагаа мулталж кармандаа хийгээд,
– Сайхан үзье хөгшөөн.! Энэ тэр гээд сүржигнээд уурлаад багтарч үхэх гэж байна. Гэнэтхэн,
– Батмэндээ.! Чи зүгээр түргэн холд. Эндээс зайл гэж надад юм шивнэх шиг болмогц, нээрээ энэ тэнэгүүдтэй ингэж зогсож доошоо орохын хэрэг юун! Гэсхийж ухаанаа тэмтэрч үзэнгүүт шууд гүйгээд явчихлаа. Өнөөх ууртай нөхөр араас хар ирчээрээ гүйцээд ирмэгц зогтусан эргэж барьж аваад дахиад нөгөөх мэхээ хийж орхитол түрүүчийнхээс бүүр ч хөнгөн, яг цаас шиг хийсчихэв. Уг нь надаас том биетэй сайхан залуу юм.
Цас шиг цагаан цамц нь дээшээ хөөрөөд, нүцгэн ууц нуруугаараа цементэн дээр хэвтээд үлдэв. Би зам хөндлөн гарч гүйгээд цаад талын зогсоол дэээрээс машинаа авах гэтэл машин хаагаад тавьчихаж. Өнөөдүүл араас ирээд төвөг болно гэж бодоод тахси бариад зугтчихав. Тэгээд нэлээд явснаа буугаад нэг газар орж аяга цай ууж жаахан тайвширчихаж байгаад буцаж очоод машинаа аваад хөдлөв. Иймэрхүү гай болсон новшнууд их тааралддаг. Сануулаад хэлчихье.! Манай урлагийнханаас зарим нь намайг хаа явсан газар яг дээрхи этгээд шиг дээрэлхэж ихээхэн өддөг шүү.! Би тэвчээд л яваа шүү нөхдөө.! Хүний бичсэн бичвэрийн утга агуулгыг ойлгож уншаад эргэцүүлж чадахгүй муу сайн юмнууд хүнд гай болов оо.! Миний уурыг их хүргэвэл би яаж ч мэднэ шүү” гэжээ.

