Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ган бөөрөнцгийн цехийн даргыг шалгах явцдаа 500 сая орчим төгрөг хураан авчээ
Папарацци

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ган бөөрөнцгийн цехийн даргыг шалгах явцдаа 500 сая орчим төгрөг хураан авчээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/26/2023Шинэчилсэн:04/26/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдон шалгуулж, заримынх нь гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байгаа билээ.

АТГ-ынхан тус үйлдвэрийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох өөр нэг хэргийг удахгүй шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлэхээр болж буй гэнэ.
Зарим цахим мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн сарын эхэнд “Эрдэнэт үйлдвэр”-т хууль сахиулах байгууллагынхан нэгжлэг хийж, албан тушаалтнуудыг саатуулан эд мөрийн баримтаар гурван тэрбум төгрөг хураан авсан” гэх мэдээлэл цацагдсан. Чухам хэн гэдэг, ямар албан тушаал эрхэлдэг хүмүүсийг саатуулан шалгаж буй нь тодорхойгүй байсан юм.

Бидэнд олдсон мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун тэргүүтэй хүмүүсийг өнгөрсөн хоёрдугаар сараас АТГ-ынхан шалгаж, ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийжээ.

Улмаар нэр бүхий холбогдогчийнхоос 500 сая орчим төгрөг хураан авсан гэнэ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендерийн үнэлгээний хороонд ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулсан аж.

Тиймээс тус үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуунтай хамт 4-5 хүнийг шалгасан бөгөөд дээрх үйлдлээс гадна хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгаж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтнуудтай холбоотой өөр нэг мэдээллийг ташрамд хүргэе. Тус үйлдвэрийн ерөнхий захирлын I орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх, түүний жолооч Б.Энхбаатар, ТӨБЗГ-ын мэргэжилтэн Д.Болортуяа, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч Д.Сэлэнгэ, Автотээврийн цехийн дарга, дуудлагаар худалдсан “Лексус-570”, “BMW-535”, “Тоёота хаис” загварын тээврийн хэрэгслүүдийн доод үнийг тогтоож өгсөн хэрэгт буруутгагдаж буй Я.Дамдиндорж, “BMW-535”, “Тоёота хаис” автомашиныг зах зээлийн үнээс хэт багаар худалдан авсан иргэн Б.Баасандорж нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцэхээр товлоод байсан. Гэвч тус шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг хурлыг хойшлуулах захирамж гаргажээ. Учир нь шүүгдэгчдийн өмгөөлөгч нар “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хуралд оролцож буй учраас хойшлуулах хүсэлт хүргүүлснийг шүүгч хүлээн авсан байна.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.