Бодибилдинг, фитнессийн мэргэжлийн тамирчин, дэлхийн хошой аварга Н.Анужин цахим орчинд фитнесс модель Анухай нэрээрээ танил болсон булчинлаг бүсгүй.
Өөрийн гэсэн фитнесс агентлагтай болж, шилдэг тамирчидтай цуг онлайн сургалт явуулж эхэлсэн тэрбээр гэртээ хүүхдээ асарч суугаа ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хүртэл гоё сайхан байлгахаар чармайдаг билээ.
Тэгвэл өдгөө тэрбээр хилийн чанадад харийн залуутай хамт шоудаж байгаагаа дэлгэж, согтуу бичлэгээ цацжээ.
Бие галбирыг цогцоор нь “урладаг” гэх спортынхоо ачаар идэр чийрэг эр хүнээс дутахааргүй булчин шөрмөс нь зангирсан Анухай шоудаж, наргиж цэнгэх дуртайгаа хэнээс ч нуудаггүй.

Анухайн хувьд энэ жил 28 настай.

