Архангай аймгийн Хашаат суманд хүчтэй шуурга шуурганы улмаас малчин Ж,С нарын 4 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Тарвагат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т/ дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 15:00 цагийн орчимд салхины хурд 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан.
Тус сумын харьяат малчин Ж, С нарын 4 ханатай, 2 гэр нурж дахин ашиглагдах боломжгүй болсон тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

