Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УНТЭ нь БНСУ-ын Улсан их сургуультай “уушгины эмч, мэргэжилтнүүдийг“ чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана
Папарацци

УНТЭ нь БНСУ-ын Улсан их сургуультай “уушгины эмч, мэргэжилтнүүдийг“ чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/27/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Arslan.mn

Өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг БНСУ-ын Улсан Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд уушги, дотрын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сурган чадавхжуулах, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах юм.

Тус арга хэмжээнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ан Жун Жүнь болон болон бусад албаныхан оролцлоо.

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал энэ үеэр хэлсэн үгэндээ “УНТЭ-ийн Уушгины тасгийнхан өнгөрсөн жил БНСУ-д ажиллах үеэрээ танай сургуулийн эмнэлэгтэй танилцах үеэрээ хамтран ажиллах хүсэлт тавьсан байсан. Бидний энэхүү хүсэлтийг хүлээн авч, манай эмч, мэргэжилтнүүдийг сургах чиглэлд хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн та бүхэнд талархаж байна. Цаашид ганцхан уушгины тасаг гэлтгүй өөр ямар тасгуудад ажиллах боломж байна, тэр бүхэнд хамтран ажиллах хүсэлтэй байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

БНСУ-ын Улсан их сургуулийн дэд ерөнхийлөгч Ан Жон Жүн “Биднийг хүндэтгэн хүлээн авсан эмнэлгийн удирдлагууд, уушгины тасгийн хамт олонд баярлалаа. Бид Монгол Улсад ирэхээсээ өмнө очоод биднийг хэрхэн хүлээн авах бол, эмч мэргэжилтнүүд сурах чин хүсэлтэй байгаа болов уу гэдэг дээр их санаа зовж байсан. Харин ирэхэд нөхцөл байдал маш сайхан байлаа. Танай эмнэлгийн эмч, мэргэжилнүүд сургалтанд идэвхтэй хамрагдаж, биднээс суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь үнэхээр их таалагдаж байна. Бид цаашид бусад тасгууд дээр хамтран ажиллах тал дээр санал хүргүүлэх болно.” хэмээлээ.

Arslan.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.