Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Тэргүүн хатагтай Л.Болорцэцэг Бүгд Найрамдах Польш Улсын тэргүүн хатагтай Агата Корнхаузер-Дудагийн хамт Богд хааны ордон музейг энэ сарын 25-ний өдөр үзэж сонирхлоо.


