Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн гэдгийг Татварын байгууллагаас мэдээллээ.
Татвар төлөгч 1143309 иргэнд эхний улиралд нийт 69.2 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх юм байна.
2023 оны нэгдүгээр улиралд авах буцаан олголтын урамшууллаасаа хөрөнгийн албан татварын 79706 ширхэг нэхэмжлэхээр 54363 иргэн 755 сая төгрөгийн татвараа төлжээ. Үүнээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөө 2614 иргэн 8607 нэхэмжлэхээр 11 сая төгрөг төлжээ.

