Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны …. дугаар байрны 14 давхарын цонхоор 5, 9 настай хүүхдүүд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг иргэний мэдээллийн дагуу эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэчулуун, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч П.Биндэрьяа нар шуурхай ажиллан, хүүхдүүдийг буулгаж, аюулгүй болгожээ.
Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байх, цонхны хаалт хийж байхыг сэрэмжлүүлж байна!

