Олон улсын жүдо бөхийн холбооноос олимп шүүж буй 29 шүүгчийн эрэмбэлэхэд Монголын жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг тэргүүлжээ.
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 онд /IJF/ “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарласан. Үүнд Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпийн зэрэглэлийн шүүгч болсон байдаг.
Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байв.

