Оюутан байх үеэсээ МҮОНРТ-д цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч хийж эхэлсэн хөтлөгч Г.Анхбаяр өдгөө монголын хамгийн чинээлэг залуусын нэг болсон. Нэвтрүүлэг хөтлөхийн зэрэгцээ кино хийж, алдаж онож авьяасаа олонд гайхуулж явсан тэрбээр 30 нас гарсан хойшоо MCS группт хүргэн орсон.
Түүнээс өмнө хэд хэдэн нэр нөлөө бүхий бүсгүйтэй болзож байсан ч, эцсийн зогсоол нь Дөлгөөн гэх энэ даруухан, ялдам эмэгтэй байв. Эхнэрийнхээ тухай тэрбээр надад аз жаргал авчирсан хэмээн ярих дуртай. Учир нь эхнэр нь хөтлөгч залууг бүх зүйл дээр дэмжиж, туслаж хамтдаа бүхнийг бүтээхээр ханцуй шамладаг гэнэ лээ.
Ямартаа ч, бид Г.Анхбаяр болон түүний “гэрэл цацрам” үзэсгэлэнтэй гэргийг онцлон папараци дурандаа буулгалаа.




