“Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож олонд танигдсан МУСТА, дуучин П.Баярмагнай нийтийн болон дуурийн дууны урлагт бол шинэ хүн биш.
Захын дуучнаас “халзан Магнай” гээд асуухад андахгүй. Хар багаасаа өнчирч үлдсэн тэрбээр өдгөө “гудамжинд гарчээ”.
Тэрбээр дуучны ажлаа хийхээ больж, өөр зүйл хийж гэр бүлээ тэжээх болсон байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Саяхан театраас өргөдлөө өгөөд гарсан байгаа. Цалин гайгүй юу ч байсан хамаагүй хийж ар гэрээ тэжээе дээ. Бидний тавилан юм байлгүй. Хэзээ нэг өдөр үр хүүхэд гэр бүл маань хүндлэх байхаа” гэжээ.
Дуучин П.Баярмагнайн хувьд Хонгор нутгийн унаган хүүхэд билээ.

