Хошин урлагийн Маск хамтлагийн гишүүн жүжигчин А.Гэрэлцэцэгийн папараци дурандаа онцлон буулгалаа.
Хоёр хөөрхөн ихэр үрсийн ээж болсон жүжигчин бүсгүй урьд урьдынхаасаа илүү гэрэл цацруулам царайлаг, сайхан харагдаж байсныг онцлох нь зүйтэй.
А.Гэрэлцэцэгийн хувьд нам гүмхэн амьдрах болсон тэрээр өнгөрсөн жил Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан билээ. Хэр барагтай олны өмнө нөхрөө ил гаргадгүй ч түүний нөхөр нь Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамтын амьдралаа эхлүүлжээ. Гэрэлцэцэгийн ханиар тодроод буй Г.Батсайхан анхны эхнэрээ харамсалтайгаар алдаж, олон жил ганц бие амьдарсан даруухан нэгэн аж. 1974 онд төрсөн тэрээр 1998-2000 онд ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Удирдлагын академи, ГЭЗДС-ийн Гaaлийн эрх зүйн ангийг дүүргэсэн Герман, Англи хэлтэй шаггүй боловсролтой.
Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, “BG” Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Батсайхан 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, ДИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа аж. Харин Гэрэлцэцэгийн хувьд 40 насандаа анх удаа гэрлэж, бяцхан ихэр хүүхдүүдийн ээж болсон юм.




