“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах 40 нас хүртэл гоонь эрийн амьдралаар амьдарсан.
Ану, Бөртэ-Үжин зэрэг эртний хатдын нэртэй бүсгүйчүүдтэй хамтран амьдарч байсан ч ханилан суугаагүй. Харин “Хар сарнай”-н Амарааг 40 насанд нь “номхруулсан” эмэгтэй бол Д.Туул хэмээх бүсгүй. Д.Туул С.Амармандахаас 11 насаар дүү ч өмнө нь амьдрал үзсэн, нэг хүүтэй болохоор хэдийгээр омголон ч зөөлөн, эмэгтэй хүнийг хүндэлдэг С.Амараагийн эвийг олж чадсан юм.
Тэрээр энд тэндхийн арга хэмжээ дээр эхнэрээрээ гоёж явдаг гэсэн шүү. Саяхан болсон нэгэн тоглолт дээр эхнэрийн хамт манай папараци дуранд буусан юм.



