Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ
урлагаасаа хөндийрөөд гэр бүлдээ илүүтэй
цагийг өнгөрүүлэх болсон. Түүний гэргий
“Жигүүр гранд” компаний ерөнхий захирал
Д.Баттөрийн охин Б.Уянга билээ.
Тэд суугаад гурван хүү нэг хөөрхөн охины аав ээж болсон.
Тэгвэл түүний дунд хүү Гансүлд “ОЛОН УЛСЫН ЗАЛУУ ХИЙЛЧДИЙН УРАЛДААН”-Ы III БАЙРТ шалгарчээ.
Бүгд Найрамдах Чех улсын алдарт хийлч Яраслов Косианы нэрэмжит 65 дахь удаагийн II зэрэглэлийн “Олон улсын залуу хийлчдийн уралдаан”-аас гуравдугаар байрын шагнал хүртжээ.

Энэ тухай Ган-эрдэнэ цахим хуудаснаа “Энэ өдөр хэзээ ч мартагдахгүй сайхан өдөр боллоо.Гансүлдийн маань оролцсон Косианы нэрэмжит 65 удаагийн 2-р зэрэглэлийн тэмцээнд 3-р байрын шагнал хүртэж аав ээж ах дүү найз нөхөд цаашлаад Монгол улсынхаа нэрийг дуурсгалаа.
Ер нь бол 1-р зэрэглэлийн уралдаан нь бол миний ойлголтоор бол олимп юмуу даа.Тэгэхээр 2-р зэрэглэл нь дэлхийн хүрэл медаль юмдагуудаа.Гансүлд маань,би өнөөдөр та нарыг жаргаалаа шүү гэлээ.Үнэхээр л миний хөөрхөн шар хүү жаргаалаа.Манай гэр бүлийн хувьд өнөөдрийг Гансүлдийн өдөр болгож тэмдэглэлээ.Бас үргэлж бидэнтэй байсан та нартаа маааааш их баярлалаа” гэжээ.



