Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Катарын нийслэл Доха хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө Азийн аваргын хүрэл медальт Өмнөд Солонгосын Мими Хухтай таарч барилдлаа. Барилдаан нэмэлт цагт шилжиж зургаа дахь минутад торгуулиар ялснаар Л.Энхрийлэн ДАШТ-ээс дараалан хүрэл медаль хүртлээ.
Хоёр жил дараалан хүрэл медалийн төлөө Мими Хухыг ялснаар ДАШТ-ий хошой хүрэл медальтан болов.

