Авьяаслаг, царайлаг дээрээс нь чадварлаг гэх тодотголтой жүжигчин Н.Мөнхсоёл 30 настай. Түүний хамгийн том түшиг тулгуур бол хөөрхөн хүү нь юмаа.Амин эрдэнэ болсон хүүгээрээ гоёх дуртай.
Өдгөө хүү нь том болж тусад орсон талаар цахим хуудаснаа оруулжээ.Гэр орноо төвөггүй цэвэрлэж, хоолонд хүртэл гар бие оролцдог гэнэ шүү.
Тэрээр анхны амьдралынхаа талаар “Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцох үедээ . “Эцэг, эхийнхээ өврөөс гарч амжаагүй байж гэр бүл зохиож, хүүхэдтэй болно гэдэг маш олон зүйлийг тэвчих ёстой болдог. Гэтэл бага залуу явсан болохоороо буурьтай суурьтай хандаж чадаагүй үе бол бий. Гэхдээ би хэзээ ч харамсдаггүй” гэсэн байдаг.

